Шинжлэх Ухааны Академи, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч доктор З.Батсүх нар шинжлэх ухааны салбарт хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ШУА-н дэд ерөнхийлөгч академич Т.Дорж, МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал Др.Д.Одгэрэл болон албаны бусад хүмүүс байлцлаа. Энэ гэрээний дагуу хамтарсан төслийг баг байгуулж, гадаад дотоодын төслүүдийг хэрэгжүүлж байхаар болжээ.

Гэрээний хүрээнд ШУА нь төслийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, үр дүнг тооцон ажиллах бөгөөд гадаадаас орж ирэх төслийн төсвийн тодорхой хувийг ШУА-ийг хөгжүүлэх санд төвлөрүүлж байх юм.

Уг гэрээ нь 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ хугацаанд залуу эрдэмтэн судлаачдын мэдлэг, чадамжийг сайжруулахад ихээхэн тустай, ач холбогдол бүхий ажил болох юм.

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

 

Газарзүй-Геологийн салбарын “Хүрэлтогоот-2009” э/ш бага хурал амжилттай болж өндөрлөлөө

БСШУЯ, ШУА, ШУТС-ын дэмжлэгтэйгээр МЗЭХ болон Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос жил бүр уламжлал болгон залуу эрдэмтэн судлаач, багш нарын дунд зохион байгуулдаг салбарын Хүрэлтогоот-2009” эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 12 сарын 9 өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд эрдэм шинжилгээ, дээд боловсролын салбарыг хамарсан 6 байгууллагын 20 гаруй судлаачид оролцлоо. Хуралд ирүүлсэн судлаачдын бүтээлүүдээс байгууллага тус бүрээс шалгарсан 10 шилдэг судлаач эрдэм мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс УЦУОШГ-ын харъяа Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын ЭША, Б.Буянтогтох "Нейрон сүлжээний аргаар хур тунадасыг урьдчилан мэдээлэх нь" сэдэвт ажлаар тэргүүн байр, МУИС-ийн ГГФ-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн багш М.Цоозоль Л.Жамбажамц нарын " Хязгаарын үе давхаргын салхины босоо тархалтыг газрын мэдээллээр тодорхойлсон нь" сэдэвт ажлаар дэд байр тус тус эзлэн жил бүр залуу судлаач, эрдэмтдэд олгодог БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2010 оны ГРАНТ-д нэр нь дэвшигдэхээр боллоо.

 

Хуралд амжилттай оролцсон судлаач нартаа баяр хүргэе! Мөн тус хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон шүүгчид болон удирдах зөвлөлийн гишүүдэд талархсанаа илэрхийлье!

 

Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот-2009" э/ш бага хуралд оролцогсод

 

 

 

Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо

 

Салбарын хүрэлтогоотын хурал тодорхой шалтгааны улмаас дахин хойшлогдлоо

Эрхэм судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Салбарын "Хүрэлтогоот-2009" хурал маань нөгөө айхтар ханиадны улмаас улс даяар онцгой байдал зарласантай холбогдуулан дахин хойшлогдож 12 сарын 04-ны Баасан гаригт зохиогдохоор болсоныг мэдэгдье. Та бүхэн хурал ирүүлэх материалаа өмнө нь өгөгдсөн журмын дагуу анхааралтай бэлдэж 11 сарын 27-ны дотор ирүүлээрэй.

 

Хурал зохион байгуулах комисс

 

 

"Газарзүйн асуудлууд" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэнэ...

МУИС-ийн Газарзүй - Геологийн факультетийн Газарзүй - Аялал жуулчлалын тэнхимээс эрхлэн гаргадаг "ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" сэтгүүлийн 2009 оны намрын дугаарыг 12 сард багтаан хэвлүүлэх гэж байна. Энэхүү сэтгүүл нь газарзүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахад жинхэнэ бүтээлд тооцогддог кандитат сэтгүүл гэдгийг та бүхэн хэдийнээ мэдэх биз ээ. Тэгээд ч өнгөрсөн зуны хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээний ажлынхаа тайланг ч бичээд дуусгаж байгаа байлгүй, тийм учраас эрхэм залуу судлаач, эрдэмтэд та бүхнийг энэхүү сэтгүүлд өгүүлэл өгөх боломжтойг үүгээр дамжуулан мэдэгдэж байна.

Сэтгүүлд өгүүлэл өгөх явц ерөнхийдөө дараах үе шатаар явна. Үүнд:

  1. Өгүүллийг илгээх. Та бүхэн Газарзүй - Аялал жуулчлалын тэнхимийн багш, тус сэтгүүлийн нарийн бичгийн дарга Г.Баатарцоож луу btrtsj78@yahoo.com хаягаар өгүүллээ илгээгээрэй. Мэдээж сэтгүүл маань эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий сэтгүүл учир тавигдах үндсэн шаардлагуудыг ажилдаа тусгасан байх шаардлагатай. Энэ тухай эндээс татаад уншиж болно /126-р хуудсанд нь байгаа/
  2. Редакцийн зөвлөлөөр хэлэлцүүлэх. Сэтгүүлд ирсэн өгүүллүүдийг нэгтгээд редакцид шилжүүлэх юм. Редакцийн зөвлөлийн гишүүд ирсэн бүтээлүүдтэй танилцаад боломжтой гэж үзвэл хэвлэлтэнд шилжих болно. Редакциас асуудалтай гэж үзсэн өгүүллүүдийг эздэд нь эргүүлэн явуулж зохих засварыг нь хийлгэнэ.
  3. Хэвлүүлэх. Редакциас сэтгүүлийг хэвлэлд өгөх шийдвэр гарснаар сэтгүүлийг МУИС-ийн хэвлэлийн үйлдвэрт хэвлэж гаргана. Энд анхаарвал зохих нэг асуудал нь сэтгүүл маан хар, цагаанаар л гарна, тийм учраас өгүүлэлд оруулах график болоод бусад зураг, сэлтийн өнгийг сайтар тооцох хэрэгтэй шүү.

За тэгээд сонирхсон нөхдүүд 11-р сарын 15-нд багтаагаад өгүүллүүдээ шидээд байгаарай, редакци дээр бас тодорхой хугацаа шаардагдах тул цаад талын хугацаа нь энэ гэж ойлгох хэрэгтэй. Сэтгүүлийг 12 сард багтаагаад хэвлүүлэх болно.

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН “ХҮРЭЛТОГООТ -2009” Э/Ш БАГА ХУРЛЫН ЗАР

БСШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон  Геологи, Газарзүйн Салбарын Залуу Эрдэмтэн, Судлаачдын Холбоо (ГГСЗЭСХ) хамтран жил бүр ГГСЗЭСХ-ны залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш нарын дунд уламжлал болгон зохион явуулдаг салбарын “Хүрэл Тогоот - 2009  эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 11-р сарын 13-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох тул эрдэмтэн судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг уръя.

            Тус бага хуралд илтгэл тавин оролцсон залуу судлаачийн мэдлэг, илтгэх ур чадвар, судалгааны ажлын цар хүрээ, үр дүнгээр нь шалгаруулан БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаач нарт олгодог 2 сая төгрөгийн 2009 оны ГРАНТ-д  МЗЭХолбооноос нэр дэвшүүлнэ.

            Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуй өгүүлэл болон ханын илтгэлийг хавсралтанд заасан форматын дагуу бэлтгэж 2009 оны 11-р сарын 6-ны дотор зохион байгуулах комисст цахим хэлбэрээр ирүүлнэ үү. Мөн уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Жич: Байгууллага тус бүр дотроосоо 2 илтгэлийг шалгаруулж “Хүрэл Тогоот - 2009”  эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулна. Хэвлэлд өгч хэвлүүлэх өгүүлэл болон тавигдах ханын илтгэл хэд ч байж болно.

 


 

Хавсралт

Өгүүлэл илгээх

Хураангуй өгүүлэлийг 10 хүртэлх хуудсанд багтааж 2009 оны 11 сарын 6-ний дотор текстийг MSWord, зургийг (хар, цагаан)  jpeg. файл байдлаар доорх форматын дагуу бэлтгэн электрон шуудангаар зохион байгуулах комисст (ergaad@yahoo.com)-хаягаар  явуулна уу. Өгүүлэл нь монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичигдсэн байх бөгөөд товчлол нь англи хэлээр дээр зайлшгүй байна. Мөн ханын илтгэл хэлэлцүүлэгч нь илтгэлийн нэр, зохиогчийн нэр, хаяг зэргийг дээр заасан хугацаанд багтааж зохион байгуулах комисст илрүүлнэ үү.

 

Формат

  • 1. Хуудас: B5 цаас (176mm x 250 mm), баруун ба зүүн захаас 2.0 cm, дээд ба доод талаас 2.0 cm, мөр хоорондын зай 1.
  • 2. Үсгийн фонт ба хэмжээ: Times New Roman, 12
  • 3. Гарчиг: Төвлөрүүлсэн, үсгийн хэмжээ 12, томоор, харлуулна.
  • 4. Зохиогчид: Төвлөрүүлсэн, жижгээр, үсгийн хэмжээ 10
  • 5. Байгууллагын болон элэктрон хаяг (1-р авторын и-мэйл хаяг): Төвлөрүүлсэн, жижгээр, үсгийн хэмжээ 10,
  • 6. Эх бичлэг: Тэгшилсэн байна, 12
  • 7. Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.
  • 8. Ашигласан хэвлэлийн жагсаалт: Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг, (он), …. Сэдэв..., .... сэтгүүл...., ... дугаар...., ...хуудас...; мөн (“google, pubmed.com” гэх мэт ерөнхий веб хуудсийн нэрийг бичихгүй зөвхөн Link-ийг тодорхой бичих)
  • Ханын илтгэл: 90 cm (өргөн) x 120 cm (өндөр) хэмжээтэй байна.
  • Аман илтгэл: илтгэл 10-15 минут; асуулт, хариулт 10 минут.



Харилцах хаяг:

 

E-mail: ergaad@yahoo.com;

b_batbuyan@yahoo.com

Утас: 99055139, 99149978

 

Зохион байгуулах комисс


Аялал хойшлогдсон шүү, нөхдөө...

Их л сүрхий аялал зохион байгуулахаар болсноо өмнөх бичлэгээр мэдэгдэж байлаа, харамсалтай нь энэ удаагийн аялалыг хойшлуулахаас өөр арга байсангүй. Учир нь өчигдөр буюу 5 сарын 19-нд болох байсан аялалын техникийн зөвлөгөөнд хэн ч ирсэнгүй, цөөн тооны хүмүүс утас болон мессэжээр холбогдлоо...  энэ тухай өмнө нь блогоор болон мессенжерээр нэлээд өргөн хэмжээнд мэдээлсэн байсан тул аялалд оролцох хүн бага байгаа юм байна гэж дүгнэлээ. Энэ нь магадгүй бидний ид ажлын улирал эхэлж, хэн хүнгүй л хөдөө гадаа явж, судалгаа шинжилгээний ажлаа эхэлж байгаатай холбоотой юм уу гэж бодлоо. Их, дээд сургуулиудын төгсөлтийн болон улирлын шалгалт ч тулчихжээ.

Юуны өмнө явахаар бэлтгэж байсан нөхдөөсөө уучлал хүсье.

Гэхдээ нөгөө талаар холбооны гишүүд болоод удирдлагад ганц нэг үг шидчихмээр санагдлаа, гишүүддээ аялалын зар тараагаад мэдэгдээд байхад холбоо барьж, идэвхи санаачлага гаргаагүйд нь... удирдлагын нөхдөд дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулалцаагүйд нь... холбоо бол бидний байгууллага, бид нийлж, нэгдэж л үр дүн гарч, ажил явж байх ёстой, санаачилсан юм чинь та нар л ... гээд орхиод байвал дараа холбооны энэ ажлыг бид ингээд хийчихье гэх олон гарах болов уу даа.

Дэмий л энэ жил бид зохион байгуулъя гээд амны гарз болчихов уу гэж бодогдоод байна, гэхдээ яахав ээ, ирэх намар бид энэ аялалаа бүүр эртнээс төлөвлөж байгаад хийх болно, илүү гоё хийнэ. Намар шүү, 9 сарын сүүлчээр юм уу, 10 сарын эхээр... Та бүхний дэмжлэг хэрэгтэй шүү.

Газарзүй - Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны цоглог залуус аа... аялалдаа бэлэн үү???
Газарзүй - Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны нийт гишүүд, судлаачиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тус холбооноос жил бүр зохион байгуулдаг аялалыг энэ сарын 23–24-ний амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. 2008 оны аялалаар, Цонжин болдогт Аялал маань уламжлалынхаа дагуу явган болон авто аялалын холимог хэлбэрээр зохион байгуулагдах болно.
"Газарзүй - Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны цоглог залуус аа... аялалдаа бэлэн үү???" цааш унших »
Залуу судлаач доктор төрлөө...

Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй - Геологийн салбарын залуу судлаачдын дундаас доктор төрлөө.

2009 оны 5-р сарын 1-нд МУИС-ийн ГГФ-ийн Геоэкологи - Орчин судлалын тэнхимийн багш, докторант Ч.Сономдагва "Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг бууоуулах арга зам" сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалав.

Шинэхэн доктортоо баяр хүргэхийн хамтаар цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Грант төслийн үр дүн-1

Шинэ оны босгон дээр та бүхэнд грант төслийн үр дүнгээс товч танилцуулахыг хүсэж байна. Монголын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохион байгуулдаг “Хүрэл Тогоот-2007” семинарт судалгааны ажлын үр дүнгээр “Монгол орны замын эвдрэлийн зарим шалтгаанууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Болосрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит грант төсөл авсан нь судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх боломжийг надад олгосон.
Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын
лаборатори 2006 онд “Байгалийн хөргөлтийн системийг Монгол орны нөхцөлд туршиж үзэх нь” сэдэвт грант төсөл хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд бид дулааны хоолой (heat pipe)-г хийж, лабораторийн болон байгалийн нөхцөлд туршсан. Энэ төхөөрөмж нь агаарын хүйтнийг газрын гүнд хуримтлуулдаг дэвшилтэт технологи юм.
Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон удаан эдэлгээтэй, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахуйц асфальтбетон хучилттай авто зам барих технологи, хучилтын бүтээцийг хөлдөлтийн үеийн эвдрэлээс хамгаалах дулаалгын материал ашиглах арга зэрэг салбарын өмнө нэн түрүүн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж, орчин үеийн арга, аргачлалаар шинэ материал, техник технологийн оновчтой хувилбар тогтоож
, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх боломж бүрдүүлэхэд энэхүү судалгаа чиглэгдсэн юм.Грант төслийн хүрээнд Хангайн нуруугаар дайран өнгөрөх мянганы замын далангийн боломжит өндрийг тодорхойлов.
Судалгааны ажлаар Архангай аймгийн Тариат, Их тамир сумын нутгаар дайран өнгөрч буй маянганы замын далангийн шороон хөрснөөс дээж авч, геофизи
кийн цахилгаан босоо бүсчлэлийн хайгуул, био тандалтыг хийв. Замын далангаас авсан дээжийг лаборатрийн нөхцөлд шинжилж, хөрсний механик бүрэлдэхүүн, ширхэгийн бүтэц, хөрсний чийг, нягтшил зэргийг тооцов. Гарсан үр дүнгээр далангийн боломжит өндрийг тооцоход дунджаар 2-2.3м гарсан.

Хэмжилтээр авсан дээжүүд

Хангайн нуруунд олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархалттай, хөрсний хөлдөлт гэсэлтийн үе гүн байдаг онцлогтой. Энэ онцлогыг тухайн инженерийн байгууламжид нарийн тооцоогүйгээс цэвдгийн гэсэлт явагдаж, замын даланд деформаци үүсэж, эвдрэл эрчимтэй явагдах нөхцөл нь тавигддаг. Иймд энэ судалгааны ажлаар  зөвхөн замын далангийн өндрийг тодорхойлох төдийгүй цаашид судалгааг өндөр нарийвчлалтай явуулахаар  төлөвлөж байна.Грант төслийн үр дүнгээр эрдэм шинжилгээний тайлан бичиж, Mонголын Залуу Эрдэмтний Холбоонд шилжүүлэх болно. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг Монгол Улсын Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яам, Авто Замын Хэрэг Эрхлэх газарт танилцуулж,  хамтран ажиллах санал тавьсанд судлаач миний хувьд нэг дэвшилт гарч байгаад баяртай байлаа.Залуу эрдэм шинжилгээний ажилтаныг дэмжсэн Сайдын нэрэмжит грант төсөл нь залуу судлаач бидний хувьд хийж дуусаагүй болон хийхээр төлөвлөсөн ажлыг үргэлжлүүлэхэд түлхэц өгч, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй, бодитой явуулахад чухал ач холбогдолтой болохыг  та бүхэнд хэлэх нь зүйтэй болов уу!
Энэ дашрамд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн хамт олон, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Монголын Залуу Эрдэмтдийн холбоо, Газарзүй-Геологийн салбар залуу эрдэмтдийн холбоонд гүн талархал илэрхийлье!

А.Саруулзаяа
Магистр, АШДА
Цэвдэг Судлалын Лаборатори, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

Шинэ жилийн мэндчилгээ

 ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ !!!

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай


Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

Золгож ирж буй 2009 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч ойлгох ухаарал бүхнийг авчрах болтугай.

Газарзүй-Геологийн салбарийн залуу эрдэмтэн судлаачдын холбооl

Арлын орноос

 

 

Нэг мэдсэн чинь өглөөний 09:00 цаг болчиж үнэхээр сайн унтаж амарсан шинжтэй. Амарсан цагаа тооцсон 7 цаг орчим унтсан байнаа. Тэгэхээр орлуугаа явсан цаг нь шөнийн 02 цаг болж таарч байхнээ. Тайваньд энэ цагт амрах нь оюутнуудын хувьд хэвийн үзэгдэл, хэтрүүлэгтэй хэлбэл шөнийн 00-03 цаг хүртэл тэд бараг нөгөөх жижиг мото-гоо хөлөглөөд нааш цаашаа холхиж өгнө дөө тэгээд бас чанга чанга дуугарч ярихыг яанаа гэхдээ энэ хэвшилд бараг дасаж байна даа. Компьютраа асаалаа 3 хоногийн дараа илтгэлтэй байдаг анхаарал нэг л өөр зүг чиглээд байх шиг иймээс өөр зүйл хийж байгаад эргээд энэ ажилдаа орвол бүтээмж илүү байдаг шүү дээ үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс сурч байгаа газрынхаа тухай жижигхэн танилцуулгыг та бүхэнтэйгээ хуваалций гэж бодов.

Манай Монголын нэг аймгийн нутаг дэвсгэрээс бага нутагт 23.0 сая хүн амьдарч байнаа тэрүүн дээр нь би бас нэмэгдсээн гэж. Хамгийн үнэлүүштэй нь энэ жижигхэн арлыг ийм олон хүмүүс үнэхээр сайн зохион байгуулалттай ашиглаж байдаг шүү. Газарзүйн байрлалаар Номхон далайн баруун зах хэсэгт, умардаас өмнө зүг рүү сунаж тогтсон (уртаашаа 394 км өргөөшөө 144 км) бөгөөд ерөнхий хэлбэрээр нь загастай зүйрлэж ярих юм. Арлын хойд хэсэгт байрлах Тайпэй (Taipei) нэртэй нийслэл нь загасны нүд нь, дунд хэсэгт байрлах Тайжун (Taichung) нэртэй хамгийн ихээр үйлдвэржсэн  хот нь загасны сэлүүр харин арлын өмнөд захын тохойрсон хэсэг болох Пиндон (Pingtung) нэртэй далайн эрэгт биеэ шарж хэвтдэг, аялал жуулчлалын нэг гол бүс газар нь нөгөөх загасны маань сүүл нь болдог байна. Энэ нэршлүүд бүгд л өөрийн гэсэн утгатай загасны сүүл маш ихээр савлан хөдөлдөг шүүдээ түүний адилаар энэ газарт Тайпуун гэгдэх нөгөө далайн хар салхи нь илүү их дайрдаг байх юм. Далайн хар салхи гэснээс үүнээс үүдсэн гамшиг их гарна шүү за тэгээд хүчтэй Тайпуунтай үед энд тэндгүй нөгөөх мото(scooter)-тойгоо хийсчих гээл..., аргагүй шүүдээ гүүр нурааж, ачааны машиныг хөмрүүлж байгаа салхи чинь, ер нь бол тэр үед гэрээс гарах ойлголт бараг байхгүй шүү, жижигхэн нууц хэлэхэд тэр их шуурганыхаа дараа 2-3 өдөр нилээд сайхан сэрүүхэн болдог энэ байдалд эрс тэс уур амьсгалтай орноос ирсэн Монгол залуу би нилээд дуртай шүү. Тайпуун далайн салхи нь зуны саруудад илүү болно, энд зуны дундаж температур нь 32 градус орчим, өвөлдөө миний амьдарч байгаа Chia-yi хотод хүйтрээд хүйтрээд температур нь 16-18 градус болох юм.

 

            

                   Formason Aboriginal Culture Village

 

Олон жил олон орны дарлалд өртөөд тэрүү эсвэл хөгжилтэй орны жишгээр үү хүмүүс нь нилээд даруу бас нөхөрсөг гэхдээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүйн адилаар бүх хүн гэж ойлгож болохгүй ээ. Манай Монголын зарим хүмүүс Тайвань гэхээр аан хужаа наруу гэж хэлдэг яг үнэндээ бол найз нар минь энэ ойлголтонд бас жоохон сийрүүлэх зүйл байдаг юм байна. Саяхан арал дээр эх газрын Хятадаас нэг томоохон улс төрч, бизнесмэнүүдийн хамтаар айлчлав. Тэр үед бараг нөгөөх манай 7-р сарын 1-н шиг үйл ажиллагаа өрнөсөн шүү. Бид бол Хятад биш Бид Тайвань хүмүүс гэсэн уриа лоозон барисан жагсагчид нөгөөх улс төрчийн байрласан буудлыг бүчээд шөнийн 03 цаг хүртэл цагдаа жагсагчдын хооронд нилээд мөргөлдөөн болсон. Тэгэхээр энэ хүмүүс маань чухам хэн болж таарч байна? Түүхээс сөхөөд харвал одоогоос 300-400 жилийн тэртээ Ming (Ming dynasty 1368-1644) их гүрний үед үндэстэн хоорондын тэмцлээс үүдэн ялагдал хүлээн дүрвэсэн Cheng Cheng-kung тэргүүтэй эрэгтэй голцуу олон тооны хүмүүс Арал дээрх Голландын дэглэмийг унаган, улмаар арлын уугуул иргэд болох Тайвань үндэстнүүдтэй гэрлэн амьдарч ирсэн байх юм. Үүнээс өмөнө Испанийн дарлалд, 1895 оноос хойш 50 жил Японы дарлалд байсан бөгөөд 1949 онд эх газрын Хятадаас дүрвэсэн хоёр дахь их хүмүүсийн урсгал ирж сууршьсан байна. Эдгээр хүмүүс нь одоогийн БНХАУ-ын өмнөх засгийн эрхийг баригч нар бөгөөд ажилчин ангийн бий болгосон иргэний дайнд засгийн эрхээ алдсан хүмүүс, гэсэн хэдий ч Тайваныг Японы колониос салгаж, засгийн эрхийг аван суурьшиж эхэлжээ. Сонирхолтой нь эдгээр шилжин сууршьсан хүмүүс эх газрын Хятадаас тодруулбал түүхийн нэгэн өв дурсгалын төв болсон Бээжин хотоос Азийн болон Дэлхийн түүхэн болон үнэт эд зүйлсийг энэ жижиг арал дээр авчирч чаджээ. Түүний нэг жишээ нь Их Богд Чингис хааны олон зуун жилийн настай аман зураг, энэхүү зургийг Чингис хааныг хамгийн сүүлд харсан хүний аман яриаг үндэслэн бүтээсэн гэж үздэг. Энэ зураг нь одоо бидний мөнгөн тэмдэгт дээр байдаг зураг юм билээ. Улс төрийн сэжим ярьсан  дээр нэмж дурьдахад улс улсын л жишгээр хоёр том нам байнаа, Хятадаас шилжин ирж засгийн эрхийг авч сууршьсан Chaing Kai-Shek гэгч хүний үүсгэн байгуулсан Коминданы нам (Kuomintang or the Chinese Nationalist Party) үзэл баримтлалын хувьд одооны Хятадын бодлогыг ерөнхийдөө дэмждэг, харин нөгөө нам нь Хятадын бодлогыг эсэргүүцэн Тайваныг тусгаар улс хэмээн үздэг, арлын уугуул иргэдийн олонх бүхий Ардчилсан Нам (Democratic Progressive Party). Одооны Тайваны ерөнхийлөгч нь Коминданы Намаас сонгогдон ажилж байгаа бөгөөд олон улсын шинжээч нар Хятадтай харилцаа сайжирна гэж дүгнэж байгаа гэтэл нөгөөх ардчилсан намынх нь Тайваныг тусгаар улс гэсэн бодлогоо одоог хүртэл барьсаар байх юм за энэ мэтчилэн улс төрийн сонин яривал дуусахгүй шинжтэй. Нэг их олон юм нуршаад байвал та нарт сонин биш болчих байх тиймээс одоо ганц хоёрхон зүйл нэмж хуваалций. Та бүгд Азийн таван бар улсыг мэдэж байгаа энэ улсуудад Тайван багтдаг дотоодын нийт бүтээгдхүүн нь 14,700US (2000 онд) энэ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгосоос илүү гарсан байх юм. Манай улстай харьцуулахад газрын доорхи баялаг байгалийн нөөц гээд байх юм бараг үгүй гэтэл яаж энэ амжилтанд хүрсэн байх вэ? Тайваны эдийн засгийн гол бодлого нь хүний нөөц дээрээ тулгуурласан жижиг дунд бизнес, энэ улсад өмнөд Солонгос, Япон улсуудад байдаг шиг Корпораци, том хэмжээний, улс дамжин үйл ажиллагаа явуулагч компани цөөхөн гэвч яаж? Нэг жишээ дурдьяа, одоогоос 2 сарын өмнө  бидэнд хичээл заадаг профессор багш маань намайг өөрийн хувьцаа эзэмшидэг компанитайгаа очиж танилцахыг санал болгосон юм би ч саналыг тэр дор нь хүлээн аваад бид Taipei хотод очлоо. Хурдны галт тэргэнд суусан болохоор 1 цаг гаран яваад очив, 28 давхар шил толь болсон барилга, бүгд манай багшийн хувьцаа эзэмшдэг компанийх биш ээ дотор нь маш олон компани ажил хэргээ явуулж байх юм. Тэдний компани гэхэд өөр 4 компанитай нийлж 3,4,5-р давхарт үйл ажилгаагаа явуулна. Хамгийн сонирхолтой нь компаний захиралтай танилцах үед нэрийн хуудасных нь нэг нүүрэнд захирлын болон түүний компаний мэдээлэл, нөгөө нүүрэнд нь хамтран ажилдаг 4 компаний мэдээлэл байх юм. Түүнчилэн тэд хурлын заал, цайны өрөө, 00 гэх мэт зүйлээ дундаа ашигладаг энэ нь компаний зарлагыг их бага хэмжээгээр хэмнэнэ шүү дээ. Мөн бусад мэдээлэл, харилцаа холбоо, гэх мэт олон зүйл дээр тэд баг болж нөгөөх том корпорацийн хэмжээнд хүртэл ажилж чадаж байх юм, энэ нь манайхны эвтэй байхдаа хүчтэйн жишээ болж байх шиг. Энэ бол Тайваны бизнесийн нэг онцлог. Боловсролын систем нь 6-3-3 системээр явагдах бөгөөд үүний дараа их сургуульд дэвшин суралцана, их сургуулиудын бакалаврын сургалт ерөнхийдөө 4-н жилээр явагддаг. Магистр, Докторантуудын сургалт 2 - 4 жилд явагдах боловч Профессоруудыг ажиглаад байхад энэ хугацаанд төгсгөх нь их ховор шинжтэй ялангуяа гадаад оюутнуудыг 1 жилээр сунгах хандлага ажиглагдаж байна лээ шүү. За тэгээд харийн нутагт хэлтэй бол хөлтэй зарчим жинхэнэ биеллээ олно шүү дээ, хэл гэснээс энд арлын өмнө зүг талруу оршин суух, настай голцуу хүмүүс нь одооны бидний сурч байгаа Бээжин хятад хэлээр бараг ярихгүй тэрч бүү хэл ойлгохгүй учир нь тэд Мин нан буюу Тайван хэлээрээ ярих юм. Ер нь бол ихэнх хүмүүсийн өдөр тутмын ярианы хэл нь Бээжин болон Тайван үндэсний хэл. Сонирхуулж хэлэхэд энэ арал дээр 12 ярианы хэл байдаг юм гэсэн шүү тэд нартай нь хутгалдаад яахав.

      

  Aлишан ууланд                             Sun moon lake

Анх энд сургуульдаа ирэхэд Тайвань оюутнууд хамгийн ихээр надаас асуусан асуулт нь Та морь унаж чадах уу? гэж асуусан даа ганц оюутнууд ч биш ихэнх нь л тэгэж асуудаг юм. Бахархууштай нь би багадаа хурдан морь унаж байсан юм. За тэгээд эцэст нь: 

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаан гоёдог

Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймороо гоёдог

Морь дэргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог

Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдогоо

Би Монголоороо гоёдогоо.

Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Д.Баттогтох

 

 

 

 

 

МУИС-ийн ГГФ-ийн Газарзүйн салбарын эрдэм шинжилгээний бичиг

Ñàéí áàéöãààíà óó?

Ãàçàðç¿é Ãåîëîãèéí çàëóó ýðäýìòýí, ñóäëàà÷èä òà á¿õýíä ýíý ºäðèéí ìýíäèéã õ¿ðãýå.

ÌÓÈÑ-èéí ÃÃÔ-ààñ æèë á¿ð ýðõëýí ãàðãàäàã “Ãàçàðç¿éí àñóóäëóóä” ýðäýì øèíæèëãýýíèé áè÷ãèéí ýíý îíû íàìðûí äóãààð õýâëýëòýíä îðîõ ãýæ áàéíà. Çàëóó ýðäýìòýí ñóäëàà÷èä òà á¿õíèéã ººðñäèéí ñóäàëãààíû ºã¿¿ëëýã¿¿äýý ÿâóóëàõûã õ¿ñýæ áàéíà. ªã¿¿ëëýãèéã áè÷èõ ôîðìàò, èëãýýõ ñ¿¿ëèéí õóãàöààíû òóõàé áîëîí áóñàä õîëáîãäîõ ìýäýýëëèéã  ÌÓÈÑ-èéí ÃÃÔ-èéí Íèéãìèéí ãàçàðç¿é- Àÿëàë æóóë÷ëàëûí òýíõèìèéí áàãø Áààòàðöîîæîîñ àâíà óó.

Õàðèëöàõ óòàñ: 318121

E-mail: Btrtsj78@yahoo.com

Мэдисонд цас орлоо

Сүүлийн үед тэнгэр уйлагнаад цас орох гээд л байсан юм. Би ч хөөрөөд л хүлээгээд байлаа. Хүмүүс харин намайг цаснаас залхана даа гээд л заналхийлээд байсан. Яахыг одоохондоо хэлж мэдэхгүй л байна, ямар ч байсан цас маань өчигдөр орсон. Өглөө сэрэхэд бүх юм цасан цагаан болчихсон, их гоё байлаа. Би цайгаа уучихаад хайртай Санон-оо цүнхэлж аваад хичээлдээ явсан. Тарчихаад харин жоохон цасан дээр мөрөө гаргаж явлаа гэж.

 

 

Энэ манай Ойн экологийн лаборатори орох замд байдаг Хөдөө аж ахуйн тэнхим. Эсрэг талд нь өөдөөс нь хараад Инженерийн тэнхим байдаг юм. Яг энэ хэсэгт хүн их ховор явдаг болохоор цас нь шинэхэн байсан. За тэгээд өдөр богиносоод их амархан харанхуй болдог болчихсон болохоор дараагийн хичээлдээ орчихоод гараад ирэхэд харанхуй болчихсон байсан. Одоо ингээд бараг л өнжөөд цас ороод байдаг гэсэнь гоё доо гээд л инээд хүрээд байна :-)

Д.Дэлгэржаргал

Хиймороо сэргээлээ
  Уул , овоондоо гарч хиймороо сэргээе гэж шийдээд Нийслэлийн өмнө орших Богдхан уулын хийморийн овоог эртлэн зорилоо. Өглөө эрт Нийслэлийн гудмаар явах ч сайхан байсан шүү ямар ч замын түгжрээ энэ тэр байхгүй болхоор төлөвлөсөн хугацаанаасаа хавьгүй эрт Чандмань овооны энгэрт ирлээ. Чандмань эрдэнэ адил 3-н шовх оргилтой тул Чандмань овоо гэж эртнээс нэрлэжээ. Тэдгээрийн дундах болох Зэндэмэнэ овоог эртнээс тахин шүтэж зөвхөн эрчүүд гардаг тул  Хийморийн овоо Бөхчүүдийн овоо зэргээр нийтэд нэрлэгдэжээ. Хийморийн овооруу бас чамгүй мацаж гарлаа, цас ороод хүний хөлөөр гишгэгдэн дагтшираад нэлээд халитрагаатай тул зуны дугуйтай явсан нэг нөхөр маань замаасаа буцаж бид хоёул дээш гарлаа. Эндээс нар мандахыг харах хотын төвөөс харахаас огт өөр гэдэгийг гарч үзсэн хүмүүс мэдэх байхаа. Нар мандахаас өмнө хийморийн дарцагаа хйисгээд утаа нь сэрч буй Улаанбаатарынхаа зурагыг нэлээдгүй авлаа. Эрүүл агаараар нэг өглөө ч гэсэн амисгалаад, хотынхоо хөгжил цэцэглэл, нягтрал бөөгнөрлийг өндрөөс хараад бас биеийн тамирийг гайгүй сайн хөгжүүлээд буухад ч хэсэгтээ л явах шатахуунтай болж байгаа юм даа. Эндээс харахад шүүмжлэх юм ч их байна, судлах юм ч олон болж байгаа юм байна энд бичээд яахав дараа жилийн Хүрэлтогоотын семинараар танилцуулъя даа.   Утаа нь сэрч буй Улаанбаатар
"Хиймороо сэргээлээ" цааш унших »
Залуу эрдэмтэн, судлаачдын аялал - 2
Монголын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохион байгуулагддаг аялалууд манай гишүүдийн хамгийн сайхан дурсгамжтай мөчүүд байдаг. Би эхнийхэд нь яваагүй, харин энэ хаврынхад явсан юм, энэ удаад уг аялалын үеэр авсан фото зурагнаас толилуулж байна. /зургуудыг томруулж үзэхийг хүсвэл дээр нь дараарай/

"Залуу эрдэмтэн, судлаачдын аялал - 2" цааш унших »
Салбарын "Хүрэлтогоот-2008" э/ш бага хурал зохиогдлоо

Жил бүр уламжлал болгон залуу эрдэмтэн судлаач, багш нарын дунд БСШУЯ, ШУА, ШУТС-ын дэмжлэгтэйгээр МЗЭХ болон Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохион байгуулдаг салбарын Хүрэлтогоот-2008 э/ш бага хурал 10 сарын 24, 25 өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд эрдэм шинжилгээ, дээд боловсролын салбарыг хамарсан 8 байгууллагын 40 гаруй судлаачид эрдэм мэдлэг, оюун ухаанаа сорин оролцсоноос байгууллага тус бүрээс шалгарсан 11 шилдэг илтгэл хэлэлцэгдэж ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн ЭША С.Идэржавхлан "Хөрсний мэдээллийн систем ба хөрсний дижитал зураглал" сэдэвт ажлаараа тэргүүн байр, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн багш С.Амар-Амгалан "Боржингийн үнэмлэхүй геохронологийн хэмжилт: геологи, геохимийн судалгаан дахь хэрэглээ" сэдэвт ажлаар дэд байр тус тус эзлэн БСШУЯ-ны сайдын нэрэмжит залуу эрдэмтдэд олгодог ГРАНТ авах эрх авсан бол шилдэг ханын илтгэлээр ШУА-ийн Палеонтологийн төвийн ЭША Б.Майнбаяр "Монгол орны хожуу олигоцены Аминодонтын судалгаа" сэдэвт ажлаараа шалгарлаа.

"Хүрэлтогоот-2008" э/ш хуралд оролцогсод

Зүүн гар талаас: дэд байр С.Амар-Амгалан, ГГСЗЭСХ-ны ерөнхийлөгч Б.Батбуян, тэргүүн байр С.Идэржавхлан.

Холын замд хүнд найдах дэмий

2007 оны 6 сарын эхээр Д.Төмөрсүх, Х.Ууганцэцэг, Э.Ариунболд нарын бид 4 судлаачид Мандал ахаараа УАЗ-469 тэргээ жолоодуулаад Төв аймгийн урд сумдаар бэлчээрийн талхагдлын судалгаанд гарах юм боловоо. Өглөөнөөс хойш бичиг цаас, томилолт энэ тэр хөөцөлдөж бужигнаж байгаад л үдээс хойш гарлаа даа. Идэж уух юм, багаж энэ тэрээ бүртгээд л, асуугаад л нэг нэгнээсээ. Бүгд бүрээн. За тэгээд Зуунмод хотын наад дөрөлж дээр гарч хээрийн салхи амьсгалж, овоонд аян замаа даатгахаар бууцгаалаа. За тэгтэл л Төмөрөө ах "миний хар цүнх хаана орсон юм бэ" гээд л машинаа онгичиж гарав. Бид хэд ч мэдэхгүй мэдэхгүй гэж дор бүрнээ хариулав. Баахан хайсны эцэст яах аргагүй алга нь тодорхой болов. Яанаа хамаг хувцас, хөнжил энэ тэр яваа юмсан, буцахаас өөр аргагүй, та хэдийг авсан байх гэж бодсон юм гээд л Төмөрөө ах сандарч байна. Хаана байсан юм бэ гэж бид нарыг асуусан чинь лабораторийн өрөөнд байсан юм, та нарыг тийшээ заавал орно гэж бодсон юм гэлээ. Эз таарахад хэн ч тийшээ ороогүй, урд нь юмнуудаа гаргаад үүдэнд тавьчихсан байсан юм. Тэгээд л бид буцаад Улаанбаатар луугаа давхисан даа. Төмөрөө ахынхаа цүнхийг авчихаад хотоос эргэн гарч, явсаар Баян сумын төв дээр ирэхэд шөнө дунд болж байж билээ. Ойрхоон газарт тэгэж будилж эхэлсэн ажил маань амжилттай дуусаж, бид олз ихтэй ирж билээ. 

Д.Дэлгэржаргал /Геоэкологийн хүрээлэн/

 

Зүүн гараас: Би, Төмөрөө ах, Мандал ах, Ариука, Ууганаа (Геоэкологийн хүрээлэн)

Хүрэлтогоот-2008

Залуу эрдэмтэн, судлаач, багш нарын дунд зохиогддог уламжлалт эрдэм шинжилгээний бага хурлыг 2008 оны 10-р сарын 24-нд Хүрэлтогоотын аман дахь Одон орон судлалын төвд зохион байгуулахаар болоод байна. Хуралтай холбоотой мэдээллийг харьяа байгууллагуудад хүргүүлсэн болно. Тодруулах зүйлсийг erga@igmr.mas.ac.mn хаягаар лавлана уу.

"Хүрэлтогоот" эрдэм шинжилгээний бага хурал

Тус холбооноос Монголын залуу эрдэмтдийн холбоо, БСШУЯ, ШУТС-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэлтогоот-Залуу эрдэмтэн, судлаач, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал нь манай салбарт ажиллаж буй залуусын бүтээлээ танилцуулах, санал бодлоо солилцох чухал арга хэмжээ болдог билээ. Тус хурлаас шалгарсан бүтээлүүд улмаар БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантад өрсөлддөгөөрөө онцлогтой.

Хүрэлтогоот-2007:

  • Тэргүүн байр, Г.Баясгалан, NOAA-ATOVS-ийн  мэдээг ашиглан агаар мандлын температур, чийгийн оронг босгох ба түүнийг баталсан нь
  • Дэд байр, А.Саруулзаяа, Хэвтээ тэнхлэгийн дагуу Хангайн нуруугаар дайран өнгөрөх  мянганы замын далангийн боломжит өндрийг тодорхойлох

 Хүрэлтогоот-2006:

  • Тэргүүн байр, Д.Баттогтох, Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэр дэх цэвдгийн сөрөг нөлөөллөөс инженерийн байгууламжийг хамгаалах аргачлал
  • Дэд байр, Г.Эрдэнэсайхан, Хангайн бүсийн геотермийн геологи-струкгуурийн нөхцөл

Хүрэлтогоот-2005:

  • Тэргүүн байр, Д.Дэлгэржаргал, Õүäýð îðчìûí çàëóó íàðñàí оéä óðãàà ìîäíû ýçýëõүүí тîäîðõîéëîõ àñóóäàëä
  • Дэд байр, Д.Баттогтох, Улаанбаатар   хотын   цэвдгийн   тархалт   ба   түүнийг   инженерийн   байгууламжид харгалзан үзэх
ГГЗЭСХ-ны түүхээс

Холбооны тэргүүнээр:

  • 2005- одоо, Доктор Б.Батбуян, Газарзүйн хүрээлэнгийн Нийгэм-эдийн засгийн секторын эрхлэгч 
  • 2004-2005, Доктор А.Хауленбек, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн дарга

Холбооны нарийн бичгийн даргаар:

  • 2008- одоо, Г.Эрдэнэсайхан, Геологи-эрдэс баялгийн хүрээлэнгийн ЭША
  • 2007-2008, Д.Дэлгэржаргал, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША
  • 2005-2007, Д.Баттогтох, Газарзүйн хүрээлэнгийн ЭША

 

(Нийт: 23)